eg 이 누리집은 대한민국 공식 전자정부 누리집입니다.

menu
 
 

국무총리

역대 해외순방

황교안 국무총리, 12.13~17 라오스·몽골 2개국 순방

[황교안 국무총리, 몽골 Unuudur(Today) 인터뷰] 한-몽 상호 협력 방안

  • 작성자 : 관리자
  • 등록일 : 2015.12.17
  • 조회수 : 648

Хван ГёАн: Солонгос улс Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын ойрын түнш нь болсон

БНСУ­ын Ерөнхий сайд Хван Гё Ан албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.

Тэрбээр манай сурвалжлагчийн асуултад хариулсан юм. Дашрамд хэлэхэд БНСУ­ын Ерөнхий сайд 2001 онд манайд ирж байснаас хойш 14 жил гаруйн дараа ноён Хван Гё Аны айлчлал тохиож байна.

 

­

Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 25 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд улс төр, соёл, хүмүүнлэгийн харилцаа амжилттай сайн хөгжиж ирлээ гэж боддог. Солонгос, Монгол хоёр улсын харилцааг Та хэрхэн дүгнэж байгаагаа хэлж өгнө үү?

­

Монгол, Солонгос хоёр бол “Ах дүүсийн орон” хэмээн нэрлэгдэх хэмжээний угсаа гаралтай, соёл, оюун санааны хэлхээ холбоо нь бусдаас онцгой улсууд юм.

Хоёр улс энэхүү онцгой харилцаандаа тулгуурлан 25 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, иргэдийн харилцаа зэрэг бүхий л салбарт гайхмаар хөгжиж ирлээ.

Монгол, Солонгос улсын хооронд Төрийн тэргүүн нар харилцан айлчлал хийснийг оролцуулаад дээд хэмжээний харилцаа тогтмол үргэлжилж байгаа бөгөөд харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн бүтцийн ачаар хоёр улсын худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд 140 дахин өсөж, Солонгос улс Монголын худалдааны дөрөв дэх түнш, долоо дахь хөрөнгө оруулагч улс болсон.

Хоёр улсын иргэдийн хоорондын харилцаа ихэд нэмэгдэж, жил бүр 100 мянга гаруй иргэн харилцан зорчиж байгаа бөгөөд Солонгос улс монгол иргэд хамгийн олноор оршин суугаа гадаад орон болсон.

Мөн хоёр улс Умард Солонгос, Умардын цөмийн асуудлыг хамруулан бүс нутаг болоод олон улсын асуудлаар ч нягт хамтран ажилласаар байна.

Хоёр улс өнгөрсөн хугацааны олон талт хөгжлийн үр дүнд суурилан хамтын ажиллагааны нөөц бололцоог хамгийн дээд хэмжээнд ашиглан иж бүрэн түншлэлийн харилцааг улам илүү бодитойгоор хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

 

­Өнгөрсөн хугацаанд Таны хэлснээр иргэдийн харилцаа сайн байлаа. Энэ онд л гэхэд БНСУ­аас 30 шахам мянган хүн манайд ирсэн, манай 60 орчим мянган хүн Өмнөд Солонгост очсон гэх статистик баримт бий.

Цаашдаа хоёр улсын иргэдийн харилцааг өргөжүүлэхийн тулд визний журмыг хөнгөлөх талаар бодож төлөвлөж буй юм бий болов уу?

­Хоёр орны иргэдийн солилцоо нь манай хоёр орны харилцааны бат бөх суурь гэсэн ойлголт дор Солонгосын Засгийн газар Монгол, Солонгосын хооронд иргэдийн харилцааг нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авсаар ирсэн.

2012 оноос хойш виз олгох шалгуур болон бүрдүүлэх материалыг тууштайгаар хөнгөвчлөн, олон удаагийн визэнд хамрагдах иргэдийн хүрээг өргөтгөх зэрэг арга хэмжээ авсан.

Үүний үр дүнд өнгөрсөн жилд хоёр улсын 100 мянга гаруй иргэн харилцан зорчлоо. Солонгосын Засгийн газар цаашид ч тохиромжтой арга замаар визний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

 

­Монгол, Өмнөд Солонгосын харилцаанд өөлөх юм байхгүй мэт ч эдийн засгийн хамтын ажиллагаа санасан хэмжээнд хүрэхгүй байгаа.

Тухайлбал, 2015 оны аравдугаар сарын байдлаар худалдааны хэмжээ болон импорт өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал буурсан байдаг.

Тэгэхээр эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах шаардлага байгаа юм биш үү?

­Монгол, Солонгосын эдийн засгийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойш хурдацтай хөгжиж ирсэн.

1990 онд харилцаа тогтоож байсан тухайн үед 2.7 сая ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт 2014 онд 370 сая ам.долларт хүрч, бараг 140 дахин өссөн.

Сүүлийн үед Монголын эдийн засаг түр хугацаанд хүндрэлтэй байгаагийн улмаас хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ буурсан хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломж их байгаагийн хэрээр өөр өөрийн давуу тал бүхий салбарыг уялдуулан харилцан ашигтай хамтын ажиллагааны төслийг идэвхтэй эрэлхийлэн хэрэгжүүлбэл худалдааны эргэлт зэрэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа илүү нягт хөгжиж чадна гэж бодож байна.

Энэ үүднээс өнгөрсөн гуравдугаар сард эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч гэх мэт салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэхийн тулд хоёр улсын тогтмол хэлэлцэх механизм болгон Солонгос, Монголын хамтарсан хороог байгуулсан.

Энэ мэт хичээл зүтгэлийн үрээр харилцан ашигтай хамтын ажиллагааны олон талт төслүүд бий болж, хэрэгжин цаашид хоёр улсын эдийн засгийн харилцааг шат ахиулан дээшлүүлнэ гэж найдаж байна.

 

­Солонгосын талаас хөрөнгө оруулах, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухайд ямар ирээдүй бий бол?

­Солонгосын Монгол дахь хөрөнгө оруулалтын нийт хэмжээ ойролцоогоор 750 сая ам.долларт (2014 оны сүүлийн байдлаар нийт бүртгэлийн мэдээгээр) хүрч, Солонгосын олон томоохон компани болон жижиг, дунд үйлдвэрүүд Монголын эрдэс баялаг, барилга, бөөний болон жижиглэн худалдаа гэх мэт салбарт хөрөнгө оруулж байна.

Цаашид ч зам тээвэр, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, байгаль орчин зэрэг төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Монголын зах зээлд орж ирж байгаа компаниуд улам илүү ил тод, итгэлцэл бүхий бизнесийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл бүрдвэл Солонгосын компаниудын Монгол дахь хөрөнгө оруулалт ч улам нэмэгдэнэ гэж үзэж байна.

 

­Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхэд бид нөөц бололцоогоо бүрэн ашиглахгүй явж ирэв үү? Өнгөрсөн хугацаанд энэ талаар олзуурхмаар амжилт олсонгүй юү гэх бодолтой явдгийг минь та хуваалцах уу?

­1990 онд Солонгос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын гадаад худалдаа болон хөрөнгө оруулалт тууштай нэмэгдэж ирсэн.

Хоёр улс харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн бүтэц болоод өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан хамтын ажиллагааны туршлага, нөөц бололцоог харгалзан үзэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих магадлал өндөр гэж бодож байна.

Ялангуяа дэлхийн 10 дахь том баялагтай орны хувьд Монгол Улсад Солонгосын дэвшилт техник, технологийг уялдуулбал харилцан ашигтайгаар эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадна гэж найдаж байна.

 

­Эдийн засгийн харилцааг ямар салбарт гүнзгийрүүлж, ахиц дэвшил гаргах боломжтой гэж Та үзэж байна?

­Тусгайлан нэг салбараар хязгаарлаж болохгүй ч, хоёр улсын хооронд эдийн засгийг эрчимжүүлэхэд нөлөөүзүүлж болох зам, тээвэр, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны боломж их гэж үзэж байна.

Ялангуяа Солонгос улс төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт шилдэг технологи болоод үнийн өрсөлдөх чадвартай бөгөөд сүүлийн үед ухаалаг тээврийн систем хэрэгжүүлж байгаа тул Монгол Улсын нэвтрүүлэх гэж буй зам тээвэр, дэд бүтэц барих болон ухаалаг тээврийн систем зэрэг салбарт хамтын ажиллагаа улам нэмэгдэх буй заа.

Мөн өнөөгийн Монголын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангахын тулд цахилгаан станц барих, эрчим хүч бий болгох, хэмнэх, хянах зэрэг янз бүрийн салбарт болон Монголын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний, ойн зэрэг салбарт ч хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.

 

­Бүс нутаг, олон улсын тавцан дээр бид биенээ дэмжиж ирсэн. Манай улс АПЕК­ ийн гишүүн болох, АСЕАН­ы яриа хэлэлцээний түнш орон болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч орон болох зорилготой байдаг. Үүнд БНСУ­ ын зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой юу?

­Солонгосын Засгийн газар Монголын олон улсын тавцанд идэвхтэй оролцох хүсэл сонирхлыг сайн мэдэж байгаа АПЕК, АСЕАН­ы хувьд одоо шинээр өргөжүүлэх яриа хэлэлцээ хийгдээгүй байгаа

 

 

한ㆍ몽 양국이 수교한지 25주년이 되었습니다. 그간 정치, 문화 및 인적교류가 성공적으로 발전해 왔다고 생각합니다. 한ㆍ몽 관계를 어떻게 평가하시는지 얘기해 주십시오.

한ㆍ몽 양국은 ‘형제의 나라’라고 할 만큼 인종적ㆍ문화적ㆍ정서적 유대가 남다릅니다. 양국은 이러한 특별한 유대를 기반으로 수교 이래 지난 25년간 정치, 경제통상, 문화, 인적 교류 등 모든 분야에서 괄목할만한 발전을 이루어 왔습니다.

한ㆍ몽 정상간 상호 방문을 포함한 빈번한 고위급 교류가 지속되고 있으며, 상호 보완적 경제구조에 힘입어 양국 교역액은 수교 이래 지난 25년간 140배 증가하였고, 한국은 몽골의 4대 교역국이자 7대 투자국이 되었습니다.

양국간 인적교류도 크게 증가하여 연간 10만명 이상의 국민이 상호 방문하고 있고, 한국은 몽골 재외국민의 최대 체류국이 되었으며, 양국은 북한·북핵 문제를 포함한 지역 및 국제 문제에 있어서도 긴밀히 협력해오고 있습니다.

양국 수교 25주년을 맞아 그간의 다각적인 발전 성과를 기반으로 양국의 협력 잠재력을 최대한 실현함으로써, 양국간 ‘포괄적 동반자 관계’를 더욱 내실화해 나가기를 기대합니다.

 

그간 양국간 민간 교류가 활발하게 잘 이루어지고 있습니다. 올해만해도 한국에서 3만여명이 몽골을 방문하였고, 6만명의 몽골인들이 한국을 방문하였다는 통계가 있습니다. 양국간 인적교류 확대를 위해 사증 발급 간소화를 대폭 시행할 계획이 있는지요? 이에 대해 어떻게 생각하십니까?

양국간 활발한 인적교류는 양국 관계의 든든한 기반이라는 인식하에 한국 정부는 한ㆍ몽간 인적교류 증진을 위해 다양한 조치를 취하여 왔습니다. 2012년 이후 지속적으로 재정적 기준 및 제출 서류 축소, 복수사증 대상 확대 등 사증 간소화 조치를 대폭 시행해 오고 있습니다.

이러한 조치의 결과, 지난 해 10만명 이상의 양국 국민이 상호 방문하였고, 한국은 몽골 재외국민의 최대 체류국입니다. 우리 정부는 앞으로도 합리적인 방향으로 사증 정책을 계속 추진해 나갈 예정입니다.

 

몽골과 한국 관계에는 흠 잡을데가 없는 듯 하나 경제협력이 원하는 수준에 이르지 못하고 있습니다. 예컨대, 2015년 현재 교역량 및 수출이 전년 동기 대비 감소하였습니다. 이에 경제협력을 새로운 단계로 끌어올릴 필요가 있지 않습니까?

한ㆍ몽 경제교류는 수교 이래 25년간 빠른 속도로 확대되어 1990년 수교 당시 271만불이었던 양국간 교역규모는 2014년 3억 7천만불로 약 140배 증가하였으며, 한국은 몽골의 4대 교역국이 되었습니다.

최근 몽골 경제의 일시적 어려움으로 양국간 교역 규모가 감소하기도 하였으나, 양국간 경제협력의 잠재력이 큰 만큼 각자의 강점 분야를 결합한 호혜적 협력 사업을 적극 발굴해 나간다면 교역 등 양국 경제 협력이 보다 긴밀해질 수 있다고 생각합니다.

이러한 측면에서 양국은 지난 3월 자원ㆍ인프라ㆍ에너지ㆍ산업 등 다양한 분야에서 포괄적인 협력 방안을 모색하기 위한 양국간 정례 협의체로서 「한ㆍ몽 공동위」를 출범시킨 바 있으며, 이와 같은 노력을 통해 호혜적 협력 사업들이 다각적으로 발굴ㆍ추진되어 향후 양국 경제 협력을 한 단계 더 끌어올리기를 기대합니다.

 

한국의 대몽골 투자 및 대규모 사업 추진의 미래를 어떻게 보십니까?

한국의 몽골 투자총액은 약 7.5억불(14년말 신고 기준 누계)로 한국은 몽골의 7대 투자국이며, 한국의 많은 대기업과 중소기업들이 몽골의 자원, 건설, 도소매업 등의 분야에 진출하고 있습니다.

앞으로도 교통·인프라, 자원·에너지, 환경 등 다양한 분야에서 투자가 추진될 것으로 보며, 진출 기업들에 대해 보다 투명하고 신뢰성 있는 비즈니스 환경이 조성된다면 한국 기업들의 몽골 투자도 더욱 증대될 것으로 봅니다.

 

경제협력 확대를 위해 두 나라가 가지고 있는 잠재력을 충분히 활용해 왔을까요? 그간 이러한 면에서 만족할 만한 성공을 거두지 못했다고 생각하는데 이에 대해 의견을 말씀해 주시겠습니까?

1990년 한·몽 수교 이래 양국간 교역과 투자는 지속적으로 증가해왔으며, 양국간 상호 보완적 경제구조와 그간 축적된 협력 경험 및 잠재력을 감안할 때 경제 협력이 더 큰 규모로 확대될 가능성은 크다고 생각합니다.

특히, 세계 10대 자원부국인 몽골의 풍부한 자원과 한국의 선진기술을 결합한다면 상호 호혜적으로 경제 협력을 확대할 수 있을 것으로 봅니다.

 

경제협력이 정확히 어떤 분야에서 확대, 발전될 수 있다고 보시는지요?

특정 분야에 한정할 수는 없겠으나, 양국간 경제적 시너지 효과 창출이 가능한 교통ㆍ인프라, 자원에너지 분야에서 협력의 여지가 크다고 봅니다.

특히, 한국은 철도·인프라 건설 부문에서 뛰어난 기술 및 가격 경쟁력을 보유하고 있고, 최신 스마트 교통카드시스템을 운영하고 있어, 몽골이 최근 추진중인 교통·인프라 건설 및 지능형 교통시스템 도입 등에서 협력이 더욱 확대될 수 있다고 봅니다.

또한, 현재 몽골의 에너지 수요를 충당하기 위한 발전소 건설사업과 함께, 에너지 개발ㆍ절약ㆍ관리 등 다양한 관련 분야 및 몽골 내의 대기 오염 문제 해결 등을 위한 친환경 에너지 분야, 조림 분야 등에서의 협력도 가능할 것으로 봅니다.

 

지역 및 국제무대에서 양국은 상호 지지해왔습니다. 몽골은 APEC 가입, ASEAN 대화상대국, 동아시아 정상회의 참여 등을 희망하고 있습니다. 이에 대한민국이 지지하는지요?

한국 정부는 몽골의 적극적인 국제사회 참여 의사를 잘 알고 있으며, 많은 역할과 기여를 할 수 있기를 기대하고 있습니다.

APEC과 ASEAN 대화상대국의 경우 현재 신규 확대 논의가 이루어지지 않고 있으나, 향후 관련 협의 및 절차가 원활히 이루어지길 기대합니다.